Объектын гал түймрийн таван дуудлага иржээ

Хоногийн хугацаанд объектын гал түймрийн тав, зөрчлийн нэг дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Объектын гал түймрийн тухайд:

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруунтурууны тавдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:28 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 9х8,5 метрийн хэмжээтэй мансардтай байшин шатаж, гал тархсан байсан тул нэмэлтээр Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргаж шуурхай ажиллаж унтраасан байна.

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Алтайн 28 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 13:57 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 8х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын Б-н тавдугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 14:25 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргахад таван ханатай гэрт гал тогооны тавилга шатаж байсныг иргэд унтраасан байсан.

Хан Уул дүүргийн 12 дугаар хороо, Хапитатийн тавдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 20:07 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 4х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг унтраасан.

Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн есдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:40 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 6х12 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн хоёр давхарын дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 46 дугаар байрны гуравдугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 01:58 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргаж унтраасан байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ