Сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Нийслэлийн засаг даргын 2014.01.10-ны өдрийн А/09 тоот захирамжаар Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд замын хөдөлгөөнийг улсын дугаарын цифрийн сүүлийн тоогоор хязгаарлаж хөдөлгөөн зохион байгуулахаар боллоо.
Таны тээврийн хэрэгсэл ..0..2..4..6..8-р төгссөн бол 1-р сарын 18, 25-ны бямба гаригуудад хөдөлгөөнд оролцох бол ..1..3..5..7..9-р төгссөн бол 1-р сарын 19, 26-ны өдрийн ням гаригуудад хөдөлгөөнд оролцох юм байна.
Энэ талаар Замын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Энхболдоос тодруулахад "Иргэд маань өөрсдийн автомашины сүүлийн цифрийн тэгш, сондгойгоос хамаарч хөдөлгөөнд оролцохгүй өдрөө нийтийн тээврийг сонгож үйлчлүүлэхийг зөвлөж байна. Учир нь дугаарын хязгаарлалт хийгдэж байгаа эдгээр өдрүүдэд хөдөлгөөний ачаалал харьцангуй сийрэг, нийтийн тээврийн нэмэлт чиглэлүүдэд автобус үйлчлэхээр болсон байгаа" гэсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ