Цагаан сарын өмнөх амралтын өдрүүдэд буухиа автобус үйлчилнэ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасныдагуу цагаан сарын баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэдавтомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.
Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас амралтын өдрүүдэд“Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10-17 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргах юм. Буухиа автобус нь Нарантуул худалдааны төв рүү 10:00, 11:00,12:00,14:00,16:00 цагуудад явах бол 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ