ХДХВ-ийн халдварын тохиолдол 763 байж болзошгүй

ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч долоо хоногт 662 хүн хандаж үйлчлүүлснээс 321 нь урьдчилан сэргийлэх болон сайн дурын шинжилгээнд хамрагдсан байна.

Шинэ он гарсаар ДОХ/ХДХВ-ийн 150 дахь тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ДОХ/ХДХВ-ийн халдвар тээгч эмэгтэй нь 35-39 настай байжээ.

ХДХВ-ийн халдварын тархалт насанд хүрэгчдийн дунд 0.1 хувиас бага байгаа ба халдвартай иргэдийн80 орчим хувь нь эрчүүд. Тэдний 80 орчим хувийг ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орогчид байдаг аж. Харин үлдсэн 20 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд тэднийдолоо нь хүүхэд төрүүлээд байгаа юм. Одоогоор ХДХВ-тэй эхчүүдээс төрсөн найман хүүхэд эрүүл саруул өсч байгаа аж. ХДХВ-ийн халдварын 2013 оны байдлаар тархалтын тооцооллыг ДЭМБ-тай хамтран тооцож гаргасан байна. Энэ тооцооллоор ХДХВ-ийн халдварын 763 тохиолдол байж болох тооцоолол гарчээ.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ