Дуучин Д.Болд тоглолтоо хийнэ

Төрийн соёрхолт дуучин Д.Болд энэ зун амьд тоглолт хийхээр болжээ. Яг хэдэн сард гэдэг тодорхой бус байгаа аж. Энэхүү тоглолтонд Д.Болдын өнөөг хүртэл гаргасан 12 цомгийн бүх хит дуу амьд хөгжимтэй дуулагдана. 12 цомог гэсний учир нь Д.Болд цагаан сарын дараахан 11, 12 дахь цомгуудаа гаргах гэж байгаа юм. Түүний 11 дэх цомог болох "Хувцсаа тайчаад шид" цомог нь R&B хэв маягтай байх бол 12 дахь "Сэтгэлийн учрал" цомог нь поп уянгын дуунуудаас бүрдэх гэнэ. Түүнчлэн цомгоо нэрлэсэн "Хувцсаа тайчаад шид" дууны клипны зураг авалт дууссан бөгөөд тун удахгүй үзэгчдийн хүртээл болно.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ