Гэртээ шатаж амиа алдав

Нийслэлийн онцгой байдлын албанд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хороо, Уулын дөрөвдүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 20:43 цагт иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 7х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг яндангийн цонолтоос шатаж байсныг унтрааж, гал түймрийн аюулаас 40 сая төгрөгийн өмч хөрөнгө аварсан байна.
Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22 А байрны 3 дугаар орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 23:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасгийг гаргаж унтраасан. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн зургадугаар хороо, Нүхтийн 29 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05:26 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад таван ханатай гэр бүрэн шатаж байсныг унтраасан байна.Уг гал түймэрт эрэгтэй хүн өртөж нас барсан байсныг дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ