Орхон аймагт нөхөртөө зодуулж амиа алдсан бүсгүйн тухай мэдээлэл худал ажээ

"Энэ сарын 08-ны өдөр нэгэн бүсгүй Орхон аймагт нөхөртөө хоёр цаг гаруй зодуулж амиа алдлаа" гэсэн мэдээлэл саяханзарим нэг мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн юм.
Үүнтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Орхон аймагт ийм гэмт хэрэг огт гараагүй бөгөөд энэхүү мэдээлэл нь худал юм. Энэ талаар бид Орхон аймгийн цагдаа болон эмнэлгийн байгууллагуудаас шалгаж тодруулсан.
08-ны өдөр 52 настай эрэгтэй осгож амиа алдсанаас өөр хэрэг гараагүй, ийм төрлийн дуудлага ч бүртгэгдээгүй. Ямар учраас ийм ташаа мэдээлэл тараасан болохыг шалгаж эхэллээ" хэмээн албан ёсоор тодруулга өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ