Дэн буудлуудын дэн дун буюу архидалт, янхандалт холилдон хавтгайрчээ

-70-тай өвгөн, 20-той охин хоёр амраглан явна-

Өчигдөр сарын нэгэн буюу архи, согтууруулах ундаагаар үйлчилдэггүй өдөр байлаа. Уг нь бараг хэвшчихсэн байхаар зүйл л дээ. Харих замдаа найзынхаа эрхэлдэг дэн буудлаар оров. Удтал уулзаагүй найзтайгаа хэдэн үг солих гэсэн хэрэг. Найз маань ч байв. Мэнд мэдэх хооронд есөн жорын зүйл тохиосон нь сонирхол татлаа.

Тус дэн буудал нийслэлийн Чингэлтэй дүүрэгт оршдог юм. Нэр, хаягийг энэ удаа хэлэх боломжгүйгээ эхлээд өччихье. Би амалсан билээ. Биднийг ярилцан суух хооронд дээрх буудалд ирж буй зочид голдуу халамцуу байв. Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэггүй өдөр биз дээ  хэмээн найзаас сонирхвол, “Тэр хуурай хууль чинь хэрэгждэггүй юм.

Өнөөдөр хоёр аргаар уудгийг мэддэггүй юм уу?. Өнөөгийн шоугаа төлөвлөн хийж байгаа хэсэг нь бүхнийг өчигдөр бэлдчихсэн байдаг. Тохиолдлоор тэмдэглэж байгаа нөхөд танил талаараа зохицуулдаг гэх үү дээ. Хотын захын, гэр хорооллын хүнсний дэлгүүрийн эзэд, худалдагч нарыг таньдаг бол алзахгүй. Тэд орлогоо л бодно уу гэхээс хууль, дүрэм бодохгүй. Гэхдээ алдаа гаргахын хүсэхгүй л дээ.  Гэртээ нөөцөлсөн архиа таньдаг хүмүүстээ борлуулахаа мэдэлгүй яахав.

Би одоо гараад л энэ хавийн дэлгүүрүүдээс хүссэн архиа авчихна. Хэд л бол хэдийг авна. Энэ үзэгдэл цаашид ч байх болно” гэв. Юу үнэн тэр үнэн бололтой. Дээрх буудалд өчигдөр хавтгайрсан архидалд болж байв. Уг нь зочид хийгээд дэн буудлуудыг зочид, төлөөлөгчид амардаг, тэдний ая тухыг хангадаг газар хэмээн төсөөлж асан маань худал ажээ. Харин ч эсрэгээрээ байлаа. Шуудхан хэлчихэд биеэ үнэлэх буюу янхандалт тийшээ шилжчихжээ. Буудалд ганцхан цагаар орох нь үүнийг батлах биз. Ганц, хоёр удаа хурьцах хугацаа байгаа биз.

Ажиглаад байхад ахимаг эрчүүд хориод насны охидтой ирэх нь олон юм. Бүгд янхан биш ч төстэй хэргээр явааг нь буудлын эзэн ярив. Оюутан охид голдуу ирдэг гэнэ. Нэгэн сонин тохиолдол боллоо. Дал орчим настай өвгөн, хориод настай охин хоёр ирэв. Тэдний байнгын үйлчлүүлэгчдийн нэг ажээ. “Өвгөн тэтгэврээ авчээ.

Эсвэл бага зэргийн бизнес хийсэн бололтой” гээд буудлын эзэн тэднийг хоёр цагаар оруулав. Өвгөн тухтай үздэг аж. Мэдээж л дээ. Өдий насанд чадаж байгаа нь их юм хэмээн бодож суулаа. Өвгөн, охин хоёр сард хоёр удаа ирдэг, биенээ хэзээ ч сольдоггүй гэнэ. Бусад нь харваас боломжтой эрчүүд мөнгөний хүүхнүүд харагдав. Тоглоомчид ч цөөнгүй ирдэг юм байна. Буудалд ийнхүү архидалт, янхандалт, мөрийтэй тоглоомчид холилдон хавтгайрчээ.

Г.Мөнхнасан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ