Монголын уран нугараачдын тоглолтыг Ромын хамба үзжээ

Италийн Ром хотноо болж, өндөрлөсөн “Алтан цирк” наадамд Монголын уран нугараачид амжилттай оролцжээ. Эл наадамд өмнө нь монголчууд оролцож мөнгө, хүрэл цом хүртэж байсан юм. Тухайн үед наадмын “А” ангилалд манай уран бүтээлчид орж байгаагүй аж. Харин энэ жил “Алтан цирк” наадамд Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид урилгаар оролцсон байна.
Наадмын 30 жилийн ой тохиосон учраас энэ жил шилдэг уран бүтээлчдийг оролцуулсан дөрвөн өдрийн хүндэтгэлийн тоглолт хийснээс гадна, Ром хотын төв талбайд циркчдийн парад зохион байгуулжээ. Ромын хамба парадыг үзэж, циркийн жүжигчдийн авьяасыг шагшин магтсан байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд эхэлж, энэ сарын 12-нд өндөрлөсөн наадмын хамгийн том цомыг хүртсэн тухайгаа уран нугаралтын багш Т.Буд фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Жүжигчид ирэх бямба гаригт эх орондоо ирнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ