“Алтай” хотхоны барилгын ажилтан амиа алдлаа

БГД-ийн нэгдүгээр хороо, “Алтай” хотхоны 31-р байрны цахилгаан шатны хонгилд өчигдөр гэрээгээр ажиллаж байсан “Хас чийп” ХХК-ны цахилгаанчин 55 настай эрэгтэй Г нь 12 давхарын цахилгаан шатны хонгилоор унаж нас барсан хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.

Мөн СБД-ийн наймдугаар хороонд өчигдөр 11:00 цагийн үед “Мөнгөн-завъяа” дэлгүүрийн худалдагч 24 настай эмэгтэй А-аас 25-30 орчим насны үл таних залуу 10ш алтан сүүжин ээмэг, 15ш алтан бөгж саванд хийлгэж аваад “Central tower”-т ороодэгчээсээ мөнгө авч өгнө гээд залилж зугтсан хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ