Тээшинд үхсэн тас, шонхор, сар шувуу байсныг илрүүлжээ

ЧД-ийн тавдугаар хорооны иргэн 54 настай эмэгтэй Ч-гийн гэрээс бэлэн биет 1.180.000 төгрөг, 70 ам доллар, бусад эд зүйлс алдагдсан хэргийг ЧД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн өнгөрсөн даваа гаригт СБД-ийн 4-р хорооны ОБЕГ-ын хажууд иргэн 40 настай эрэгтэй М-н Tovota Runix маркийн автомашины тээшинд үхсэн тас шувуу, шонхор, сар шувуу байсныг эд мөрийн баримтаар хураан авч СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ