Хятадуудад хүчиндүүлэх шахжээ

Өнгөрсөн бямба гаригт Баянгол дүүргийн “Богд-Ар” хороололд байрлах “Шаньхө” ресторанд ажилладаг монгол охин хүчиндүүлэх шахжээ. Түүнийг орой 22.00 цагийн үед ажлаа тараад гарах үед нь хамт ажилладаг хятад хоёр иргэн энэ хэргийг үйлдэхийг завдсан байна. Хэргийг Хэв журам хамгаалах газрын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байгаа бөгөөд уг рестораны үйл ажиллагааг шалгахыг "Даяар Монгол" хөдөлгөөнийхөн холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа юм байна.
Ж.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ