Автобусанд хөдөлгүүр нэмснээр дэлбэрэх аюулд хүрч болзошгүй гэжээ

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран 2011 оноос том оврын автобусыг хосолмол хөдөлгүүрт шилжүүлэх ажлыг эхлүүлсэн юм.
Энэ ажилд Автобус-1 120, "Автобус3" компани 80, Цахилгаан тээвэр компанийн 50 гэх зэргээр нийт 400 гаруй автобусыг "монголчилж" хосолмол хөдөлгүүрт шилжүүлжээ.
Гэтэл БНСУ-ын Daewoo компаниас төслийн багт мэдэгдэл ирүүлжээ. Түүнд "Монголчууд нийтийн тээврийн парк шинэчлэлээр Daewoo компаниас хосолмол хөдөлгүүртэй автобус авч болох байсан. Гэтэл дизель хөдөлгүүртэй автобусуудыг онцолж авчихаад Daewoo компанийн эд ангийг өөрчилж /монголчилж/, зориулалтын бусаар хөдөлгүүр нэмж байна. Үүнээс шалтгаалж тэдгээр автобусууд осолдох дэлбэрэх аюулд хүрч болзошгүй тул хөтөлбөрөө зогсооно уу" гэсэн байжээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос явуулсан энэхүү төслийн тендерт Туртелком компани шалгарч төсвөөс 3,5 тэрбум төгрөгийг авсан юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ