Цагдаагийн дэслэгч согтуугаар хүн дайрч амийг нь хөнөөв


Энэ сарын 12-ны шөнө 22.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум орох замд Дашдаваа овогтой Майнбаяр нь авто машины осолд орж нас барсан байдалтай олдсон гэмт хэрэг гарсан. Тэгвэл тухайн иргэний хэрэгт цагдаагийн ажилтан буруутай болохыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.
Энэ талаар УЕПГ-ын албаны хүнээс тодруулахад "Уг асуудлыг шалгахад Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Цагдаагийн тасагт ажилладаг эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч У нь согтуугаар "СЭА" 74-70 улсын дугаартай, ”Тоёото креста” маркийн машин жолоодож явахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироосон нь тогтоогдсон. Энэ хэргийг харъяаллын дагуу УЕПГ-ын Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа" гэв.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ