Хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулав


Онцгой байдлын газарт хоногийн хугацаанд объектын гал түймрийн гурав, зөрчлийн гурав, Аврах ажиллагааны нэг дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал,Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын нэгдүгээр гудамжинд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад "Элентра" загварын автомашины шатаж байсныг унтраасан байна.
Мөн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 10 дугаар ангийн хоёрдугаар тасаг 21:22 минутанд очсон, нэмэлтээр 21:21 цагт Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг гаргахад 7x7 метрийн хэмжээтэй "Сүлд" 8-н нэрийн дэлгүүр, 5x10 метрийн хэмжээтэй байшин, 16x13 метрийн хэмжээтэй тавиулангийн дээврийн хэсгүүд шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан байна.
Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байранд хүүхэд пааранд хөлөө хавчуулсан байна гэсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр 16.39 цагт өгчээ. Улмаар дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад 1,4 сартай эрэгтэй хүүхэд пааранд хөлөө хавчуулсан байсныг гаргаж, аюулгүй гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. НОБГ-аас эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ