Хууль бус үйлдлийг нь хаацайлж төсвийн мөнгө зарцуулжээ

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн жил Алтанбулгийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулдаг "Өгөөмөр алтанбулаг" гэх компани Шаамар сумын нутгийн захиргаатай сумын хогын цэгийг цэвэрлэх, дөрвөн тал хашаа барих, 2,1 км зам тавьж өгөөд оронд нь тухайн газрын хайрганаас авах гэрээ байгуулжээ. Гэтэл хашаа барих байтугай хайргаа олборлочихоод ус тогтсон нүхэндээ хогийг нь булчихаад явчихжээ.

Энэ байдал нь тус сумынгүний усыг бохирдуулж хүн малын эрүүл мэндэд аюул учруулахаас гадна тэдний тарьж ургуулсан ногоонд ч сөргөөр нөлөөлөх болсон тулМХЕГ, Цагдаагийн газар гэх мэт хууль хяналтын байгууллагуудад хандсан ч арга хэмжээ авахгүй байгаа тул ийнхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна гэсэн юм.

Мөн тэд энэ үеэр Шаамар сумын засаг дарга М.Баярбаатарын хууль бус үйлдлүүдийг баримтаар дэлгэн тавилаа.Тухайлбал тэрээр сумын ИТХ-ын дарга Эрдэнэчимэгтэй хамтран "Өгөөмөр алтанбулаг" компанитай дээрх гэрээг байгуулсан бөгөөдхог булсан компанийг өөгшүүлэн төсвөөс 13 сая төгрөг гарган гэрээнд заасан 2,1 км замыг нь тавьж байсан нь илэрчээ. Уг компани нь Эрдэнэчимэгийн төрсөн ахын компани аж.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ