Хэвлэлийнхэн хэрхэн ажилласанаа хэлэлцэнэ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан “Хэвлэлийн эрх чөлөө ба сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрх” хэлэлцүүлэг МҮЭСТО-нд өнөөдөр үдэд болно. Хэвлэлийн хүрээлэн ТББ, МСЭ, ЮНЕСКО-гийн Үндэсний зөвлөл, МҮЭХ хамтран зохиож байгаа юм. “Сэтгүүлчид хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, шинэчлэлийн эзэд нь байж чадах уу?” сэдвээр МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тавих илтгэлээр эхлэх хэлэлцүүлэг олон санаа хөндөх ажээ. Хэвлэлийн эрх чөлөөний талаар ярих тул манайхан хаана нь яваагаа ч тодорхойлох нь мэдээж. Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын гаргасан судалгаагаар бид өмнөх амжилтаасаа юутай ч хоёр алхам ухарчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дэлхийн 100 гаруй орноос бид 96-д жагссан бол өнөөдрийн байдлаар хоёроор хойшилсон гэсэн үг юм. “Чухам юунаас болов. Яагаад ингэв” гээд олон асуудлыг халуун тогоон дотроо ярих нь зүйн хэрэг биз ээ.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ