Хөгширлөө гээд хэнтэй ч хамаагүй суучихалтай нь биш дээ

Би одоо 43 настай. Бусдын хэлдгээр бие даасан, эрх чөлөөтэй бүсгүй. Гэхдээ энэ байдал минь надад үнэхээр хэцүү байнаа. Би ах дүүтэй, ээж аав маань сэрүүн тунгалаг байна. Гэвч хань нөхөргүй надад тэд маань яаж ч хичээгээд сайн хань байж чадахгүй юмаа.
Зарим хүмүүс намайг одоо хүнтэй суухаас өнгөрсөн, эртхэн хүүхэдтэй бол гэх юм. Гэтэл би бас хүүхдээ аавгүй байгаасай гэж хүсэхгүй байна.
Уг нь гэрлэе гэж өдөж хоргоох ганц нэг хүн байдаг л даа. Гэхдээ би хөгширлөө гээд өөртөө таалагддаггүй хэн нь хамаагүй хүнтэй суучихмааргүй байна шүүдээ.
Сэтгэл зүйч:
Гэрлэлтэд нас оройтно гэж байдаггүй. Харин хүүхэд төрүүлэхэд тэр тухай ярьж болно. Хүн сэтгэлийн амьтан учраас хэзээ ч хайр сэтгэлээ олж болно. Таны бодол ч зөв оройтлоо хэмээн яараад хэцүүхэн хүнтэй хамт амьдарна гэдэг буруу.
Монголчуудын хувьд 40 нас гэдэг оройтсон мэт санагддаг. Энэ нь дундаж наслалттай ч холбоотой. Хүмүүсийн элдэв яриаг гол сэдэв болгон сонсоод байх хэрэггүй. Дөч гарсан хойноо ч сайхан гэр бүлтэй болсон хүмүүс олон бий. Гэхдээ та өөрийгөө аль болох залуулаг байлгаж, зожиг зан суухгүй байхыг хичээгээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ