Урианхай сурыг Гиннест бүртгүүлнэ

Бас нэг нүсэр ажил ирэх зун өрнөх сурагтай. Бөхөө Гиннесийн номд бүртгүүлээд цөс нь хөөрсөн монголчууд хурдан морь, урианхай сурыг мөн тэнд бичүүлэхээр улангасч эхэллээ. Зургаан мянган бөх барилдуулчихсан болохоор төдөн тооны морь уралдуулах, сурчид гаргаад харвуулчих юу ч биш нь мэдээж. Харин яагаад заавал урианхай сур гэж? Чингисийн үеэс өнөөг хүртэл уламжилж ирсэн жинхэнэ уугуул сур гэдгээрээ тэр ажээ. Эх сурвалжийн мэдээгээр Баян-Өлгий аймгийн урианхай иргэдийн холбооноос санаачилсан ажил юм байна. Бүртгүүлэх ажиллагаа ирэх наадамтай давхцах болол той.
Г.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ