Объектын гал түймрийн дөрвөн дуудлага иржээ

Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дөрвөн дуудлага ирж харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Объектын гал түймрийн тухайд:
Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Толгойтын 39 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:37 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 7х9 метрийн хэмжээтэй байшингийн дотор талд эд хогшил, дээвэр, үүдний амбаарын дотор тал тус тус шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 15 дугаар хорооллын 9А байрны гадна хог шатаж байна гэсэн дуудлагыг 19:57 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамалын хоёрдугаар гудамжиндбайшин шатаж байна гэсэн дуудлагыг 01:31 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 7х7 метрийн хэмжээтэй мансардтайнэг давхар байшингийн мансардны дээврийн хөндий шатаж байсныг унтраасан.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн зургадугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 07:06 цагт өгснөөр Аврах, гал унтраах 35 дугаар ангийн тасгийг гаргахад 8х9 метрийн хэмжээтэй мансардтай нэг давхар байшингийн нэгдүгээр давхарын дотор талд гал тогооны өрөөний таазны хэсэг шатаж байсныг унтраасан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ