Агнах аргалийн тоог арав дахин бууруулжээ

Гадныхнаас валют саадаг цөөхөн сул бизнесийн нэг бол яах аргагүй ан билээ. Байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг буудуулаад л болох нь тэр. Баруун дөрвөн аймаг буюу Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увсаас агнуулдаг ажээ. Өнгөрсөн жил дээрх аймгаас 158 аргаль, угалз, 300 тэх намнуулжээ. Нэгийг нь гуч гаруй ам. доллараар агнуулсан гэхээр улсад багагүй орлого орсон байх. Эдгээр амьтны тоо толгой өсөхгүй байгаагаас өнөө жилийн хувьд агнах тоог нь цөөрүүлжээ. Ердөө арав гаруй аргаль, угалз, гучаад тэх золих юм. Хачирхалтай нь тэднийг агнуулах зөвшөөрлийг БОНХЯ-наас биш нутгийн удирдлага олгох бөгөөд орлогыг тухайн суманд хөрөнгө оруулалт болгохоор шийдсэн гэнэ. Хяналт сайн тавихгүй бол юу ч дагуулж мэдэхээр байна.

Г.Насан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ