"Ice top"-ынхон амьдралдаа анхаарна гэв

18 жилийн түүхтэй, урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй, Монголын хип хоп хамтлагуудын шилдэгүүдийн нэг "Ice top" хамтлагийнхан тун удахгүй болох “ВЕSТ OF IСЕ ТОР" тоглолтынхоо талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэд “ВЕSТ OF IСЕ ТОР" тоглолт нь хамгийн сүүлчийн тоглолт гэдгийг хэлээд "Бид тайзан дээр дуулах дуртай. Хамгийн сүүлийн тоглолт гэж хэлэхэд үнэхээр харамсалтай байна. Өнөөдөр бид тийм ч залуухан биш. Энэ хэрээр хувийн амьдралдаа илүү их цаг зав гаргах хэрэгтэй болдог юм байна" гэсэн юм. Тоглолтод хамтлаг байгуулагдсан цагаас хойших бүхий л хит дуунууд амьдаар дуулагдахаас гадна дуучин Дэлгэрмөрөн, Одноо (Lemons), Gаvаnа, BX, Хулан, Баярцэцэг, Маралжингоо, Заяа, Дөлгөөн, Цэлмүүн, “Digital, “3 охин” хамтлагийнхан оролцохоор болжээ.
Тоглолт ирэх сарын 01 -ний өдөр 19.00 цагаас “UB PALACE"-т болох бөгөөд онцгой зэрэглэл бүхий “VIР Zone"-д хамрагдсанаар тоглолтыг суудлаас үзэх, улаан хивсээр алхах, “Ice Top” хамтлагтай зургаа татуулах боломжийг эдлэх юм байна. Тоглолтын тасалбар 40’000 төгрөг, “VIР Zone” тасалбар 100‘000 төгрөгийн үнэтэй бөгөөд тасалбарыг Еаsу Тiскеt /www.easyticket.mn/ 1199 үнэгүй хүргэж үйлчилнэ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ