ШШГЕГ-ын ажилтнууд бүх нийтийн их цэвэрлэгээ хийв


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томоохон баяр, тэмдэглэлт үйл ажиллагааг тохиолдуулан нийслэлийнхээ иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээ, нэгдсэн ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар бүх нийтийн цэвэрлэгээг 1 дүгээр сарын 18 буюу бямба гарагт зохион байгуулав. Энэхүү ажилд тус газрын 90 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд байгууллагынхаа ойр орчмын 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн их цэвэрлэгээний ажлыг хариуцан зохион байгууллаа. Мөн энэ үеэр Чингэлтэй дүүргийн Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд ажлын явц байдалтай газар дээр нь ирж, биечлэн танилцсан. Сар шинийн баярыг угтсан энэ ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас уриалж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ