Топ модель С.Ариунбилэгийн байшин шатлаа

Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлдог “Гоёл” наадам 14 дэх жилдээ амжилттай зохиогдож, энэ жилийн Топ модель С.Ариунбилэг болсон. Нөхөр хүүхэдтэй түүнийг Топ модель болсонд"Алтны магнат" Ц.Мянганбаярын нөлөөнд орж ийнхүү модель боллоо гэх шүүмжлэл дагаж байсан юм. Гэвч С.Ариунбилэг "Миний олон жилийн хөдөлмөрийг үнэлсэнд баярлалаа. Гэхдээ би Ц.Мянганбаярыг танихгүй" гэж тайлбарлаж байв.

Шинэхэн моделийг тойрсон элдэв яриа газар авч, тэрээр цагаан хэл ам хүрэв үү гэлтэй өнөөдөр түүний лагерийн байшин шатжээ. Энэ талаар С.Ариунбилэг өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Б.Танан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ