Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хэсгээр үүл багасна. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, баруун хагаст баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Говийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 17-22 градус, говийн бүс нутгаар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ