Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Оргилыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Н.Оргилын талаар өмнө нь тэрбум 500 сая төгрөг төсвөөс гаргуулж аваад түүнийхээ 470 саяар “National Geographic Mongolia” гэдэг нэртэй сэтгүүл гаргасан гэх нэрийдлээр найз нөхөдтэйгээ нийлж төсвийн мөнгө идсэн мөн “Улаанбаатарын кино өдрүүд” наадамд зориулан ССАЖЯ-наас 250 сая төгрөг зарцуулна гэж гаргуулж авсан боловч зориулалтын дагуу зарцуулалгүй зэрэг мэдээлэл цацагдаж байсан юм. Түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд дээрх шалтгаанууд нөлөөлсөн байх магадлалтай гэнэ.
Б.Тэнүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ