Танихгүй хүүхдийн гар үнсвэл хэрэгтэн болно

Солонгос улсын хууль дүрэм чанга хатуу гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл тус улсад танихгүй, бусдын хүүхдийн гарыг үнссэн тохиолдолд тухайн этгээд нь бага насны хүүхдийн биенд зүй бусаар хүрсэн хэрэгт холбогдон, цагдаагийн газраар хэргээ шийдүүлэх тухайн шүүхийн шийдвэр гарчээ.
Ийм шүүхийн шийдвэр хэрэгжүүлэхээр болсон шалтгаан нь өнгөрсөн оны 11 дүгээр сардөндөр настай Пак (60) гэрийнхээ ойролцоо дугуй унаад явж байсан 12 настай охиныг дуудан гарыг нь үнссэн болон өөрийнхөө гарыг үнсэхийг шаардсанаас болжээ. Энэ хэрэгт солонгосчууд ихэд дургүйцсэн бөгөөд Пак 15 сая воны торгууль, 48 цагийн албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл авсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ