“Хар дэвтэр”-т юу өгүүлэв

“Хар дэвтэр” сэтгүүлийн 2 дахь дугаар хэвлэлтээс гарлаа.  Энэ дугаарын онцлох нийтлэлээр сэтгүүлийнхэн “1996-2000 онд төрийн өмчийг ингэж хувьчилжээ”  гарчиг бүхий материалыг нэрлэнэ лээ. УИХ-ын нэр бүхий зургаан гишүүн, Тамгын газрын зөвлөх С.Магнайсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны референт Д.Отгон, Хяналт шалгалтын референт Ц.Болормаа, Ж.Оюунцэцэг, Монгол банкны хяналт шалгалтын газрын хэлтсийн Д.Ганбат, Улсын мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Өлзийтогтох, Үндэсний аудитын газрын шинжээч Л.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2002 онд ТӨХ-ны 1996-2000 оны үйл ажиллагаа, энэ хооронд явагдсан хувьчлалд шалгалт хийжээ. Одоогоос 11 жилийн өмнө хийсэн уг шалгалтад өмч хувьчлалын талаарх баримт, мэдээллүүд бүрэн хамрагдаж чадсан байна.

Тэд уг дүгнэлтээ  буюу “Төсөл-2” гэх танилцуулгаа 2003 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөр огноолон бэлэн болгосон байна. Гэвч ажлын хэсгийнхэн УИХ-д буюу олон нийтэд танилцуулж амжаагүй байна. Учир нь тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр зөвшөөрөөгүй аж. Тэрбээр “Энэ талаар олон нийтэд зарлах цаг нь болоогүй” гэсээр дарж орхисон байна. Тиймээс дээрх таван жилийн хугацаанд төрийн өмчийн хувьчлал хэрхэн явагдсан талаарх баримтат үнэнийг “Хар дэвтэр” анх удаа дэлгэжээ. Дашрамд дурдахад дүгнэлт танилцуулгын эхний төсөлд зөрчил, но нь тодорхой дурдагдаад байсан “Бороо гоулд”-ын хувьчлалын талаарх баримтуудыг УИХ-ын гишүүн Сү.Батболд “Төсөл-2”-оос авахуулж дөнгөсөн гэнэ. 

Мөн энэ дугаарт “Жаст” группын захирал Ш.Батхүүгийн Эрдэнэт, Төмөр зам руу хийдэг шахааны бизнесийн тухай нйитэлжээ. Ш.Батхүү 2011 онд дизелийн түлш литр тутам нь 1300 төгрөг байхад төмөр замд 70 000 тонныг 1713 төгрөгөөр шахаж 29 тэрбумын цэвэр ашиг олж байсан зэрэг баримтыг дурджээ. Барилгын салбарт хэлд ам дагуулсаар өнөөг хүртэл оршин тогтнож буй “Эко констракшн”-ы талаарх материал энэ дугаарт багтсан байна. Чанаргүй барилгын том жишээ болсон энэ компани зах зээлийн жамаараа барилгын салбараас шахагдаж байх үед нь хэн түүнийг өөд нь татсан. Ингэхдээ ямар шахаа хийлгэж бизнесийг нь дэмжиж байсан талаар нийтэлсэн байна.

Түүнчлэн өмнөх дугаарт нийтлэгдэж байсан “Моннис” групп Хятадаас ниссан маркийн машинаа импортолдог талаар үргэлжлүүлэн хүргэжээ. Энэ удаад Хятадаас орж ирсэн Ниссан Паладин жийп машин худалдаж авсан иргэний гомдлыг хэлэлцсэн шүүх хурал хүртэл болж “Моннис” хэрхэн буруутаж байсан талаар өгүүлжээ.

Үүнээс гадна “Алтайн хүдэрт С.Оюун сайдын зөөлөн шаардлага бус төрийн төмөр нударга хэрэгтэй” нийтлэл, “С.Баярцогтын араас С.Баяр, Сү.Батболд, Д.Зоригт, Л.Гансүх нарын сая долларуудын хэрэг илэрнэ” зэрэг анхаарал татсан сэдвүүд бүхий олон нийтлэл хэвлэгджээ. Хэрэв та “Хар дэвтэр”-ийг сонирхвол “Интерном”, “Мажестик”, “Мир” номын дэлгүүрүүд, “Номин суперкет”-ын бүх салбар, Сонин худалдаалах цэгүүдээр худалдаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ