“Тэртээх ертөнцийн хөгжимчин” Валентины баярын бэлэг болно


"Гарал угсаа" кинонд найруулагчаар ажиллаж байсанжүжигчин, найруулагч Т.Билэгжаргал буюу Бэкэ дараагийн дэлгэцийн бүтээлийнхээ ажилд оржээ. Энэ удаа тэрээр “Тэртээх ертөнцийн хөгжимчин” хэмээх киноны продюсерээр ажилласан байна.
Энэхүү дэлгэцийн шинэ бүтээл тун удахгүй нээлтээ хийх бөгөөд киноны ерөнхий найруулагчаар Ц.Чинбат ажиллаж, киноны гүйцэтгэлийг “Lemon” студийнхэн хийсэн байна. Гол дүрүүдэд УДЭТ-ын С.Болд-Эрдэнэ, жүжигчин Ч.Ундрал нар тогложээ. Мөн тус киноны зураг авалтыг “Black magic” гэх мэргэжлийн видео камераар хийсэн гэнэ.
Тус бүтээлийг хосуудад кормиулсан бөгөөд гэгээн хайрын өдрөөр буюу хоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийх ажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ