Өнөөдөр “VIP 100” тоглолт эгшиглэнэ

Соёлын тэргүүний ажилтан, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт “VIP 100” тоглолтоо энэ сарын 19-нд буюу өнөөдөр “IVY” ресторанд эгшиглүүлэхээр зэхээд байгаа юм.

Энэхүү тоглолт нь Ө.Цэрэнчунтын тав дахь бие даасан тоглолт бөгөөд тэрбээр энэ үдэш дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг мэргэжлийн өндөр түвшинд дуулж хүргэх нь ээ. “VIP 100” тоглолтод “Маринский” театрын гоцлол дуучин Маргарита Иванова хамтран оролцож байгаа бөгөөд мөн төгөлдөр хуурчаар Испанид олон жил уран бүтээл туурвиж буй Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг С.Саянцэцэг оролцож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ