Гэрийн нөхцөлд шейк яаж хийх вэ

Шэйк гэдэг нь shake буюу сэгсрэх гэсэн утгатай үг юм. Яагаад ингэж нэрлэснийг сайн мэдэхгүй л юм. Блинддер дотор сэгсэрч хутгадаг болохоор л ингэж нэрлэсэн байх. Ямар ч байсан уухад амттай, цангаа тайлж бас сайн яривал амин дэмтэй. За ингээд яаж хийх талаар сонирхоё.

орц:

1. зайрмаг. 200ml
2. сүү70ml
3. таны дуртай шоколад, гүзээлзгэнэ, банана ер нь та өөрийнхөө дуртай юу ч байсан хийж болно сиропоорч,жимсээрээ ч байсан ялгаагүй.

хийх арга:

1. блинддер дотроо зайрмагаа хийнэ.
2. зайрмаг дээрээ сүүгээ хийнэ.
3. дээр дурдсан таны дуртай амттан.
4. сайн эргүүлж өгнө (гэхдээ хэт шингэн юм уу өтгөн санагдаад байвал зайрмаг, сүү хоёроо тохируулж болно шүү)

За ийм л амархан байна даа гэж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ