Жүжигчин Цэнд-Аюуш Холливудын оддыг дууриан нууцлаг хуримаа хийлээ

Тв коктейл хамтлагийн ганц "сарнай" гэгддэг залуу жүжигчин Н.Цэнд-Аюуш үеийнхээ залуу уран бүтээлчид дундаа ур чадвар, гоо сайхнаараа аргагүй ялгардаг нэгэн. Ямартай л урлагийн бүсгүйчүүдийг царай зүсээрээ манлайлж явдаг хэмээн фэнүүд нь үнэлдэг юм билээ.

Гэвч түүний талаар сүүлийн үед хүний амьдралыг булаасан гэх яриа гараад байгаа. Өөрөөр хэлбэл түүнийг “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Одбаяртай үерхэж гэр бүлийг нь үймүүлсэн хэмээдэг.

Тэгвэл эцэс төгсгөлгүй энэхүү ярианд хариулт өгч, Аюуш нууцлаг хуримаа хийжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт ойр дотныхоныхоо хүрээнд нууцлаг хуримаа ийнхүү хийжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ