Радио, телевиз эзнээс хараат хэвээр байна

МҮОНРТ бол манайдаа л хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллага гэдэгтэй хэн ч маргахгүй. Холбогдох байгууллага, судлаачдын баг энэ нүсэр газрын ажил байдалтай саяхан танилцжээ. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан тэгсэн байна. Олон ч алдаа завхрал ажиглагджээ. Судлаачдын багийн дүгнэлт анхаарал татав. Энд хэвлэлийн эрх чөлөө гэсэн ойлголт бараг алга гэх. Редакцууд нь удирдлагаасаа, удирдлагууд нь дарга нараасаа, дарга нар нь ерөнхий захирлаасаа хараат ажилладаг нь тогтоогджээ. Сэтгүүлчид нь бие даан ажиллах нөхцөлгүй, хэн нэгэн албан тушаалтны ая зан хардлага юм байна. Өөрөөр хэлбэл, үүрэг даалгавар л биелүүлнэ гэсэн үг. Сэтгүүлчдийнх нь бэлдсэн нэвтрүүлгээс захиалгат нэвтрүүлгийн тоо давсан нь ч үүнийг нотлох мэт.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ