Монголын сонирхогчид мундаг юм аа

Шатрын сонирхогчдындэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддог болсон нь олны талархал хүлээдэг болов. Мэргэжлийн бус шатарчид ч өргөнөөр оролцдог болсон байна. Манайхан өнгөрсөн жилээс оролцсон бөгөөд анхны аваргатай болсон билээ.
Өнөө жилийн тэмцээн Румыны Яси хотноо саяхан зохиогджээ. Эх орноо төлөөлөн оролцсон өсвөр үеийнхний улсын аварга Э.Болдоо эрэгтэйчүүдийн ангилалд хүрэл медаль хүртсэн бол, эмэгтэйчүүдийн төрөлд мөн өсвөр үеийн улсын аварга Б.Янжинлхам алтан медаль зүүжээ. Өөрөөр хэлбэл, Монголын сонирхогчид мундаг юм аа гэсэн үг биз.
М.Онон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ