Гэр хорооллынхон ч зугаалдаг цэцэрлэгтэй болно

Цэцэрлэгт хүрээлэн гэхээр хотын төвд л байх ёстой мэт ойлголт ард хоцрох нь ээ. Энэ бол сайн хэрэг. Гэр хорооллынхон ч амрах, зугаалах эрхтэй шүү дээ. Тэр бүхнийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийнхэн түрүүлж хэрэгжүүлэхээр ажилдаа оржээ. Энэхүү ажилд улсын төсвөөс гурав орчим тэрбум төгрөг гаргах юм. Чингэлтэй дүүргийн “Дэнжийн мянга”, Сүхбаатар дүүргийн “Ногоон нуур” орчимд тус бүр нэг гаруй га газар гарган тохижуулах болжээ. Мэдээж, хашаа, саравч, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, сандал, мод, бут, цэцэг тарих, зүлэг суулгах гээд ажил мундахгүй л дээ. Суурийг нь төрөөс тавиад бусдыг нь оршин суугчид санаачилгаараа хийх ажээ.

М.Тэлмэн  

 

.jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ