“Мax Music Records” шилдэг брэндээр тодорчээ

Үндэсний шилдэг брэндийг олон нийтийн санал асуулга, борлуулалтын судалгаа, улсын стандартыг хангасан зэрэг шалгуур үзүүлэлтэд үндэслэн тодруулдаг “Үндэсний шилдэг брэнд-2012” соёл урлагийн брэндээр “Мax Music Records” шалгарчээ.

“Мax Music Records” нь 2005-2013 оны хооронд нийт хөгжмийн урсгалын 60 гаруй уран бүтээлчдийн 80 орчим цомогийн ажил буюу 800 орчим уран бүтээл дээр ажиллажээ. Энэхүү студийг Сүнс хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн удирддаг бөгөөд түүний хувьд “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв” ТББ-ыг байгуулан уран бүтээлчдийн дуу хоолой болж, эрхийг хамгаалах чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгуулаад байгаа аж.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ