Барилгаас төмөр унаж нэг настай хүүхдийг гэмтээлээ

Баригдаж байсан орон сууцны барилга дээрээс төмөр унаж бага насны хүүхдийг гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, өчигдөр 22:00 цагийн орчим БГД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жи Би” төвийн хажууд баригдаж байсан “Их Модун” ХХК-ийн орон сууцны барилга дээрээс төмөр унаж, доор нь явсан ой зургаан сартай эрэгтэй хүүхдийн толгойг онож гэмтээсэн байна. Уг төмөр нь 1,5 см-ийн голчтой 60 см-ийн урттай боолтны төмөр байжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ