Мотоциклноос унаж нас барлаа

Сүүлийн үед хөдөө орон нутгийн иргэд мотоциклтой явж байгаад осолдож амь насаа алдах, гэмтэж бэртэх хэрэг багагүй гарах боллоо. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутагт мотоциклноос унаж нас барсан хэрэг өчигдөр гарсан байна. 55 настай эрэгтэй Э-нь осол гарах үед газар дээрээ нас баржээ.  Иргэдийг хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу мотоциклоор хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын дуулга хэрэгслийг стандартын дагуу өмсөж хэвшихийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Б.Золбоо

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ