”Зоорь” аймшгийг мэдрүүлэв


"Тэнгис" кино театрт өчигдөр “Зоорь” 3D аймшгийн кино нээлтээ хийлээ. Кинонд гол дүр бүтээгээд зогсохгүй ерөнхий продюссерээр нь ажилласан жүжигчин Ө.Мөнгөнтулга хэлэхдээ "Юуны өмнө Монголын кино урлагийн түүхэн хуудаснаа нэгэн шинэ кино нээлтээ хийж байгаад баяртай байна. Маргааш нөгөөдөр үргэлжлүүлээд “Өргөө”, “Соёмбо” –ын дэлгэцнээ гарч эхэлнэ. Үзэгчид маань ялангуяа хүүхэд залуучуудын маань дунд их хүлээлттэй байсан. Ямар ч байсан бид энэ киногоо чадан ядан гаргалаа. Хүрэлцэн ирж үзээрэй. Санал шүүмжлэлээ хэлцгээгээрэй" гэсэн юм.
Уг кинонд хоёр бяцхан жүжигчин тоглосон бөгөөд тэдний нэг О.Анужин гол дүрийн Саруул гээд охины дүрд тоглосон бөгөөд өмнө нь "TV5" телевизээр гарсан "Нар гарнаа аз жаргал минь" олон ангит кинонд Ө.Мөнгөнтулгатай хамтран ажиллаж байжээ.
Түүнчлэн кинонд Галсангийн эхнэрийн дүр бүтээсэн жүжигчин Д.Мөнхзул "Зохиолоо уншчихаад ширээн дээрээ тавиад орлуугаа явахдаа зохиол дотроос янз бүрийн юм гараад ирэх гэж байгаа юм шиг санагдаад ширээн дээр байсан нэг сэтгүүлийн завсраар зохиолоо хавчуулаад унтаж байсан. Зохиол дотроос янз бүрийн юм гараад ирчих юм санагдаад л. Жүжигчин хүн амьдралдаа нэг удаа ч болов аймшгийн кинонд тоглоод үзчихэд гэмгүй санагдсан" хэмээсэн юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ