Зарим автобус 400-аар явж байна

Өнөөдрөөс зарим автобус компанийн автобуснууд зорчих тасалбарынхаа үнийг 500 төгрөг болгов.Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос өнгөрсөн мягмар гаригт мэдээлэл хийхдээ нийтийн тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байгааг хэлж 23-наас үнээ 500 төгрөг болгоно хэмээн мэдэгдсэн билээ.

Харин Нийслэлийн тээврийн газраас үнэ нэмэхээ түр хойшлуулах хүсэлтийг хүргүүлсэн ч автобусныхан энэ хүсэлтийг хүлээж авалгүй ийнхүү үнэ тарифаа нэмээд байна.

Гэхдээ өнөөдөр өглөөний байдлаар "Шархад-3,4 хороолол", "Зүүнсалаа- Халдварт" чиглэлийн автобуснууд үнээ нэмээгүй, 400 төгрөгөөр үйлчилж байсан бол зарим нь хаалган дээрээ 500 төгрөг гэсэн бичиг наасан байв.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ