Малчдын орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ

Хаяа нийлсэн хязгаарын сонин хачин
/Нутгийн сэтгүүлчийн ирүүлсэн тэмдэглэл/
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга баруун хошууны төр захиргааны байгууллагаас хот суурин газарт нүүж ирж байгаа малчдад амьдралын орчин тойрон болон сайн сайхан нөхцөл бололцоо хангахын тулд тэдэнд ашигтай төрийн бодлого бүхнийг идэвхтэй хэрэгжүүлж, малчдын орон сууц худалдан авахад зориулсан нийтийн хуримтлуулгын мөнгийн тогтоцыг буй болгож, малчид орон сууц худалдан авахад хүү мөнгө багатай зээллэг өгч, тэд нарт хотод амьдрах бололцоог хангаж байна.
Шинэ Барга баруун хошуунд 2012 онд нутаг орныхоо бодитой байдлыг үндэслэн, 27 сая юаний хөрөнгө оруулж, Алтан-Эмээлийн малчдыг хотод суурьшуулах бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэтөрийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ганц бие иргэд, амьдрал ядуу малчид болон насан өндөр малчид, хотод жижиг аж ахуйлал эрхэлж байгаа малчид зэрэг малчдыг гурван хэсэг хуваан тэтгэмж хүртээж эхлэв.
Өнгөрсөн 2013 оны эхний 11 сард 204 малчин айл өрх шинэ орон сууцад нүүн оржээ.
Малчдын шинээр суурьшиж байгаа Миньли тойрогт сурвалжлахаар очиход шинэхэн жигдэрсэн орон сууцуудын өмнө хойгуур нь машин трактор хүрчигнэн нүүж ирж байгаа айлуудын нүүдэл цувж байлаа.
Бид нар малчин Саранговаатай уулзаж ярилцлаа. Тэр бол тус хошууны ядууг тэтгэх монгол тосгоны ядуу малчин болно. Энэ жил 61 настай. Малчдыг хотод суурьшуулах бодлогод хамрагдсан 204 малчин айл өрхийн нэгэн байж, хөгжлийн бэрхшээлтэй, ганцаараа амьдарч байгаа ядуу малчдын нэгэн байж,энэ тэтгэмжийн 63 к.м хэмжээтэй амьдрах орон сууц олсондоо их л баяртай байлаа. Тэрээр: “Тус тойргийн айл болгон 63 к.м талбайтай, нэг хоёрдугаар давхарт над шиг ганц бие, амьдрал ядуу, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тохируулжээ. Энэхүү тэтгэмжид хамрагдсан айл жил бүр 12600 юань тушаагаад 5 жилийн дараа 63000 юань бүгдийг тушааж дуусгавал хувьд нь өгчихнө гэнэ шүү, нам төрийн бодлого сайн, ийм дулаан тохилог орон сууцанд сууна гэж зүүдэнд ч ороогүй, нам засагдаа талархаж байна” гэж ярина. Бид нар бас Хэрлэн сумын Мөргөцөг гацааны 63 настай Бай Үй хөгшинтэй улзаж ярилцлаа. Тэдний орон сууцын талбай нь мөн 63 к.м,өрөөнүүдийн тасалгаа нь Саранговаа гуайнхтай адилхан.
Бай Үй хөгшнийх ядуу айлд тооцогдохгүй болохоор 63 мянган юанийг бэлэн тушаагаад энэ байрыг авсан гэнэ.Бай Үй хөгшний ярихаар “Хүүхдүүд нь ээжийгээ дулаан тохилог байранд суулгах санаа үүсч, тооцоог нь бодоход нэг орон сууц худалдаж авахад 200-300 мянган юань хүрэх болохоор авч өгч чадаагүй гэнэ. Харин энэ малчдыг суурьшуулах төрийн бодлогын хэрэгжүүлэлтэд багтаж, түүнд дулаан тохилог амьдрах аз завшааныг олгон өгч, хотод амьдрах нөхцөлийг эдлүүлжээ.
Үүнээс гадна Шинэ Барга баруун хошууны засгаас малчдыг суурьшуулах орон сууцыг цаашид үргэлжлэн бүтээн байгуулж, хотод шилжин жижиг аж ахуйлал эрхлэх малчдыг төвлөрүүлэн суурьшуулах хандлагатай болов. Ингэж хэрэгжүүлж байгаа нь хотод шилжин суурьшиж байгаа малчдад орон сууцын талаар харгалзан үзэхээр зогсохгүй, тэд нарыг төвлөрүүлэн суурьшуулж, ажил олголтын сургалт, мэргэжлийн сургалт, техник технологын мэргэжлийн сургалтыг байнга зохион байгуулах бишгүй олон сайн аз тохиолдлыг олгохоор буй.
Бүртгэлээс үндэслэвэл Шинэ барга баруун хошууны тосгоны харъяанд нүүж ирсэн малчин айл өрх нийт 1600 гаруй болж, үндэстний хувцас заслын дэлгүүр эрхлэх, цагаан идээ боловсруулах, гуанз, зочид буудал эрхлэх зэрэг жижиг аж ахуйлал эрхэлж байна. Мөн малчдын орон сууцын нийтийн хуримтлуулгын мөнгийн дүрэмжил төгөлдөржихийг дагалдан, одоо болтол 325 нэрс малчид, малчдын орон сууцын нийтийн хуримтлуулгад оролцож, хуримтлуулгын мөнгө нь нийт 2 сая 808 мянган юаньд хүрчээ. Үүнд 199 малчин айл өрх малчдын орон сууцын нийтийн хуримтлуулгын ач тусыг хүртэж, тавьсан бүх зээллэг нь 25 сая 844 мянган юаньд хүрсэн байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга баруун хошуунаас С.Цэнгэл бичив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ