Траншейнаас цогцос олдов

Өчигдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57 дугаар байрны баруун талд траншейнд хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагын дагуу Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад хаяг, нэр,нас тодорхой бус 30 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Мөн хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн гурав, гал түймрийн зөрчлийн нэг, цогцос гаргах нэгдуудлага ирж нийслэлийн Аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг, эд хогшил шатаж байсныг унтраасан байна. Мөн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын ард шахмал түлшний үйлдвэрийн зуух шатаж байна гэсэн дуудлагыг 16.11 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад шахмал түлш хатаагч зуух шатаж байсныг унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 11 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16.42 цагт өгснөөр Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 9х21 метрийн хэмжээтэй барилгын галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг унтраажээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ