Ж.Батзандан: Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй

Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн хэмээн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт 21 жил, зургаан сарын хорих ял ногдуулсан. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд тэднийг суллахын шаардан цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлж байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Ц.Мөнхбаярыг өмөөрөх тухайгаа онцолж твиттер хуудаснаа жиргэжээ. Тэрээр “Ц.Мөнхбаярт ял өгөх бус шагнал өгөх хэрэгтэй. Байгаль орчин, эх орноо хамгаалан тэмцдэг хvн бvрийг би өмөөрөх болно. Асуудал Мөнхбаярт байгаа юм биш. Тvvний тэмцлийн зорилго, утга агуулгандаа байгаа юм” гэлээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ