Мөнгөгүйн улмаас манай улсын иргэн Малайзад хоригдож байна

Малайз улсад Албадан саатуулах төвд визний хугацаагаа дууссанаас болж Монгол Улсын иргэн 27 настай эмэгтэй Э гурван сар гаруй хугацаанд саатуулагдаад байгаа аж. Тэрбээр тус улсад англи хэл сурах сургалтад суухаар хүнээр зуучлуулсан бөгөөд зуучилсан хүмүүс нь ч бүсгүйг тус улсын хилээр оруулаад алга болсон гэнэ. Түүний биеийн байдал тааруу байгаа бөгөөд визний хугацаагаа дуусах хүртэл ямар нэг ажил олж хийхийг оролдсон ч бүтээгүй учир буцах онгоцны тасалбарын зардлаа олж чадаагүй байна. Түүнийг саатуулагдаж байгаа талаар ар гэрийнхэн болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Консулын газар зэрэгт мэдэгдэж чадаагүй байна. Түүнд наашаа ирэх онгоцны тасалбарын мөнгө болох 900 мянган төгрөг бүсгүйд байхгүй нь тэнд хорих гол шалтгаан болоод байгаа гэнэ.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ