Шалтгаангүйгээр хүний амийг хөнөөхөөр завджээ

Харанхуй гудманд явж байгаад үл таних согтуу хүнд хүзүүндээ хутгалуулжээ. Тодруулбал, БЗД-ийн 16-дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-дугаар гудамжинд хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага өчигдар 21:50 цагийн орчим цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж шалгахад 30 настай эрэгтэй Г-г Туулийн 11-дүгээр гудамжинд явж байхад нь 32 настай эрэгтэй Л-нь согтуу байх үедээ ямар ч шалтгаангүй хүзүүн тус газар нь хутгалж гэмтээсэн байна. Хэргийг харъяа дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ