Стивен Сигал Аризона мужийн сонгуульд өрсөлдөж магадгүй

Холливудын нэрт жүжигчин, Б.Эрдэнэтуяа гэх Монгол гэргийтэй Стивен Сигал АНУ-ын Аризона мужийн амбан захирагч болж магадгүй гэнэ.
Учир нь тэрээр "KNXV" телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Аризона мужийн амбан захирагчийн сонгууль өрсөлдөх бодолтой байгаагаа хэлжээ. Тэрээр ярианыхаа төгсгөлд үүнийгээ наргиа байсан хэмээсэн ч хэтдээ тус мужийн захирагч болохыг үгүйсгэхгүй гэсэн нь Аризонога мужийн сонгуульд тэрээр өрсөлдөх бодолтой байгаагийн илрэл аж.
61 настай Сигал хэрэв тус мужийн амбан захирагч болвол "Америк дахь Исламын терроризмийг гол асуудал хэмээн харалгүй хилийн аюулгүй байдалд анхаарлаа хандуулна. Хилийн хамгаалалт сул байвал чамд эх орон байгаад хэрэггүй гэсэн үг хүртэл байдаг шүү дээ" гэжээ.
Холливудын жүжигчин Арнолд Шварценеггэр Калифорни мужийн амбан захирагчаар ажиллаж байсан бол Стивен Сигал Аризона мужийн захирагчийн албыг удахгүй хашиж магадгүй юм. Хэрэв тэрээр сонгогдвол Аризона мужийн тэргүүн хатагтай Монгол бүсгүй болох нь.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ