Ж.Батзандан Ц.Мөнхбаярыг эргэжээ


Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн хэмээн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт 21 жил, зургаан сарын хорих ял ногдуулсан. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд тэднийг суллахын шаардан цахим хуудсаар үзэл бодлоо илэрхийлж байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ц.Мөнхбаярыг өмөөрөх тухайгаа онцолж твиттер хуудаснаа жиргэж байсан бол өчигдөр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-т очиж эргэсэн байна. Энэ тухайгаа тэрээр “Царай зүс нь дажгүй байна. Та бүхний санаа бодлыг дамжууллаа” хэмээн жиргэлээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ