Шинэ цех бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн авах, төсвийн хөрөнгийг ариг гамтай, хэмнэлттэй зарцуулах зорилгоорэмэгтэйчүүдийн Хорих 407 дугаар ангийг түшиглэн“Газар ивээл” УТҮГазарт хариуцуулан хорих ангийн албан хаагчдын болон ялтан, сэжигтний хоол хүнсний мах, махан бүтээгдэхүүн /цувдай/-ийг дахин цэвэрлэж ангилан эрүүл ахуйн болон чанарын стандартад нийцүүлэн зориулалтын сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэх цехийг өнгөрсөн оны сүүлээр ашиглалтад оруулсан билээ.

Тэгвэл он гарсаар тус цех бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, эхний ээлжинд хотын бүсийн Хорих ангиудад нийлүүлэлтээ хийж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар тус ангид ял эдэлж буй 25 хүмүүжигч уг цехед ажиллаж байгаа бөгөөд тэдэнд ажилласан хугацааных нь 3,5 сая төгрөгийн цалинг нэгдүгээр сарын 22-ны өдөр олголоо. Ингэснээр тухайн хүмүүжигч гэм хорыннөхөн төлбөртэй бол цалингаасаа төлж, төлбөргүй бол өөрийн нэрийн дансандаа байршуулах боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн Засгийн газраас энэ оныг үйлдвэржилтийг дэмжих жил болгосонтой холбогдуулан ШШГБ-аас шинээр үйлдвэр, цехүүдийг ашиглалтад оруулж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүмүүжигчдийгбүрэн ажлын байраар хангах зорилттой ажиллаж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ