Цасанд суусан машинаас дөрвөн хүн аварчээ

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Бөхөгийн голын Шарга морьтын энгэр гэдэг газар машин цасанд суусан хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлагыгутсаар 18:06 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Аврах гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад Соната-3 загварын автомашин цасанд суусан байсныг татаж гарган, зорчиж явсан 40 настай эрэгтэй, 63 настай эмэгтэй, 28 настай эмэгтэй, 7 настай эрэгтэй хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ