26 сая төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийжээ

Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь гаалийн салбарт хуурамч бичиг баримт ашиглан хилээр чихэр нэвтрүүлэхийг завджээ.

Тодруулбал Монгол Улсын бүртгэлтэй “Б” компанийн ОХУ-аас оруулж ирсэн хоёр вагон буюу 120 тонн чихрийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хилээр нэвтэрүүлэхийг завдсан байна. Түүнчлэн тус барааны худалдан авсан үнийн дүнг 50 хувиар бууруулж, ойролцоогоор 26 сая орчим төгрөгийн гаалийн татвараас санаатайгаар зайлсхийсэн үйлдлийг илрүүлжээ.

Тухайн хууль бус үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар Цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ